Чех улсад соёл хоорондын харилцааны (хөтөч) ажилтан бий болгох нь
Инбаазе (InBáze, o.s) иргэдийн нөхөрлөл төрийн бус байгууллага нь ялангуяа Прага хотод шилжин суурьшигчдийн(гадаад иргэдийн) дасан зохицохтой холбоотой асуудлыг урт хугацааны туршид эрхлэн ажиллаж байгаа ба 2012-12-01-нээс 2014-11-30-ныг дуустал Португаль улсын загвараас санаа авсан „Нийгэм ба соёлын эвлэрүүлэн зуучлагч“ (бүртгэлийн дугаар цз.1.04/5.1.01/77.00416) гэсэн мэргэжлийг үүсгэн бий болгоход, Португаль улсын Дээд төлөөлөгчтэй, гадаадаас шилжин суурьших болон соёл хоорондын харилцан яриа ACIDI, I.P хамтран Европын Холбооны нийгмийн сангийн,хүний нөөц ба ажил эрхлэлт үйл ажиллагааны программаас санхүүжигдсэн Олон Улсын төслийг хэрэгжүүлж байна.
Энэ төслийн санаа Чех улсад шилжин суурьшигчид дасан зохицохтой холбоотой салбарт ажилдаг төрийн бус байгууллагууд,БНЧУ-н Дотоод Явдлын Яамны харьяа Цагаачлал ба шилжин суурьшилтын бодлогын хэлтэс,Хөдөлмөр Нийгмийн Хэргийн Яамны хамтын хэрэгцээнээс төрсөн ба төрийн бус байгууллага тус бүрийн шилжин суурьшигчдийг хэлмэрч,асистент,эвлэрүүлэн зуучлагчаар ажиллуулж байгаа дадлага туршлагыг нэгтгэх, энэхүү үйлчилгээг системтэй байршуулах ба мэргэжлийн болгох, гадаад иргэд албан байгууллагатай харилцахад хэлний, мөн нийгмийн болон соёлын үл ойлголцол,бэрхшээлийг бууруулах,мэдээлэлгүй гадаад иргэн мэргэжлийн бус зуучлагчаас их хараат байдлыг багахан ч гэсэн таслан зогсоох,олон янзын соёл нийгэмд нөхөрсөг аж төрөхийг дэмжих нь тэдний зорилго юм.Сүүлийн бус шатанд байгаа санаа зорилго бол шилжин суурьшигчдийг манай улсын дасан зохицох бодлогод идэвхитэй,хариуцлагатай оролцогч байхыг дэмжих хүсэл эрмэлзэл юм.
2011 оноос эхлэн БНЧУ-н Дотоод Явдлын Яамны харьяа Цагаачлал ба шилжин суурьшилтын бодлогын хэлтэсийн Прага хот дахь Гадаадын иргэдийн оршин суух асуудал эрхэлсэн салбар дээр ажиллаж буй шилжин суурьшигчдийн-мэргэжлийн баг нь 7 хэл дээр оршин суух зөвшөөрлийн анхан шатны зөвлөгөө өгөх ба хэлмэрчлэх, өргөдөл бөглөхөд туслах гэсэн үйлчилгээнүүд санал болгодог ба бид энэ төслөө ялангуяа Инбаазе (ТББ)-н энэ дадлага туршлагатай холбож өгсөн.Энэ багийг Монгол, Сири, Вьетнам, Белорусь, Орос, Франц, Чех, Палестин гэсэн орны иргэд бүрдүүлж байна.Бид эхэндээ энэ мэргэжлийг Португалийн загвараар нийгэм ба соёлын эвлэрүүлэн зуучлагч гэж нэрлэж байсан ба 2012 оны Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 202-т эвлэрүүлэн зуучлагчын тухай бүлэгт зааснаар, мөн бидний үүсгэн бий болгож байгаа мэргэжлийн ялгаатай эрх үүргээс шалтгаалан,одоо соёл хоорондын харилцааны ажилтан гэж нэрлэж байна.Төслийн гол зорилго болон үйл ажиллагаа нь зөвхөн манай байгууллагын ч бус хэрэгцээ шаардлага,дадлага туршлагаас урган гарч байна.
Төслийн гол үр дүнд багтах зүйлүүд:
Соёл хоорондын харилцааны ажилтан – мэргэжлийн туслагч -д шилжин суурьшигчдийг хамран оролцуулах,сайн дадлага туршлага, нягтлан шинжилгээний хүрээнд бид 19 гишүүн байгууллагатай сэдэвчилсэн бүлэг байгуулсан ба 2 жилийн туршид,ойролцоогоор жилд 4 удаа уулзалдаж, соёл хоорондын харилцааны ажилтаны (ажлын байр),тэдний үйл ажиллагаа, эрх үүрэг,бүхэл Чех улс даяарх дадлага туршлага,хэрэгцээ шаардлагын талаар санал бодлоо солилцож байсан.Энэ сэдэвчилсэн бүлэгт хилийн чанад дахь төслийн хамтрагч буюу Португаль улсын Дээд төлөөлөгч, гадаадаас шилжин суурьших болон соёл хоорондын харилцан яриа байгууллага,улсын байгууллагыг төлөөлж БНЧУ-н Дотоод Явдлын Яамны харьяа Цагаачлал ба шилжин суурьшилтын бодлогын хэлтэс,Хөдөлмөр Нийгмийн Хэргийн Яамны нийгмийн үйлчилгээний хэлтэс, БНЧУ-н гадаадын иргэн,харьяатын асуудал эрхлэх цагдаагийн газрын захиргаа, Гадаад иргэдийг дасан зохицоход дэмжлэг өгөх төв(CPIC), БНЧУ-н Дотоод Явдлын Яамны харьяа Дүрвэгсдийн орогнох байрны захиргаа,өөртөө засан захирах байгууллагыг төлөөлж Брно хотод төвтэй өмнөд Морав бүсийн гадаад иргэдийг дасан зохицоход дэмжлэг өгөх төв, засгийн газар хоорондын байгууллага төлөөлж Олон улсын шилжин суурьшилтын байгууллага (IOM), төрийн бус байгууллага төлөөлж БНЧУ-н Эвлэрүүлэн зуучлагчдын холбоо,Храдец Кралов хот дахь Католик Харита, Чех улсын Харита, Инбаазе иргэдийн нөхөрлөл ТББ (InBáze, o.s) ,Дасан зохицох Прага төв, Ханой клуб, МОСТ ПРО-нийтэд тустай байгууллага, МЕТА-залуу шилжин суурьшигчдад боломж олгох нийгэмлэг, Дүрвэгсдэд туслах байгууллага, Дасан зохицоход зөвөлгөө өгөх төв,Шилжин суурьшилт болон дасан зохицоход зөвөлгөө өгөх нөхөрлөл,Цагаачидтай ажиллах иргэдийн нөхөрлөл багтаж байна.
Соёл хоорондын харилцааны ажилтан гэсэн мэргэжлийг нэвтрүүлэх ба системтэй болгох талаар бид голчлон БНЧУ-н Дотоод Явдлын Яам ба Хөдөлмөр Нийгмийн Хэргийн Яамтай хэлэлцсэн. Соёл хоорондын харилцааны ажилтан гэсэн мэргэжлийг энэ төсөл дуусахаас өмнө Улсын мэргэшилийн бүртгэлийн систем болон Улсын мэргэжлийн бүртгэлийн системд оруулах ба тухайн мэргэжлийн үйл ажиллагаа, эрх үүргийг тодорхой бичсэн байх, мэргэжлийн шалгалт өгч гэрчилгээ авах боломж гэсэн зүйлүүдийг өөртөө агуулдаг.Энэ төслөөс гадна бидний удаан хугацааны зорилго бол Нийгмийн үйлчилгээний тухай хуульд энэ мэргэжлийг тусгаж өгөх Нийгмийн үйлчилгээний тухай хуулийн төсөл (нэмэлт өөрчлөлт) юм.
Франц, Испани, Португаль, Их Британи, Бельги, Финлянд, Австри, болон Герман улсын дасан зохицох бодлогын салбарт нэн тэргүүнд тавьдаг зүйл нь, мэргэжлийн туслагч-д шилжин суурьшигчдийг татан оролцуулахыг, Гадаад улсын санаа мөн бидэнд сонирхолтой мэдлэг, онолын тухай үзэл баримтлал, соёл хоорондын эвлэрүүлэн зуучлалын практик арга барил, болон олон янзын дадлага туршлага авчирсан ба энэ тухай бэлтгэж буй нийтлэлдээ дурдах болно.Бидэнд онолын ба аргазүйн түвшинд хамгийн том үлгэр жишээ үзүүлэгч бол Европт соёл,хоорондын эвлэрүүлэн зуучлалыг үүсгэгч Карлос Гименезе Ромера ба тэрээр 2014 оны 5 сард Прага хотод зочлон ирж өөртөө засан захирах байгууллагын төлөөлөгчдөд семинар болон мэргэжлийн олон түмэнд лекц хийсэн.Бид өөрийн биеэрээ Португаль улсын нийгэм ба соёлын эвлэрүүлэн зуучлагчийн, Австрийн Венн, болон Германы Берлин хотын соёл хоорондын харилцааны эвлэрүүлэн зуучлагчийн үйл ажиллагаатай танилцах боломж олдсон. 2013 оны 5 сард бид Соёл хоорондын эвлэрүүлэн зуучлалын тухай олон улсын хэвлэлийн бага хурал зохион байгуулсан бөгөөд Португалийн ACIDI, I.P-н дээд төлөөлөгч Розарио Фармхоузе, Францын сэтгэл судлаач ба соёл хоорондын харилцааны эвлэрүүлэн зуучлал,болон шилжин суурьшигчидтай харьцах нийгмийн ажлын салбарын судлаач Маргалит Цохен-Емерики, Испаний их сургуулийн профессор багш хүйсийн эрх тэгш болон соёл хоорондох харьцааны салбарын судлаач Клара Юсте, Австрийн Венн хотын, хотын захиргааны төлөөлөгч Шамс Асади нар илтгэл тавьсан.
Ерөнхийд нь дээр дурдагдсан орнуудын дасан зохицох бодлогын салбарт нэн тэргүүнд тавьдаг зүйлс нь бүс нутгын хэмжээнд тасралтгүй дэмжлэг үзүүлэх, болон олон нийтийн байгууллага ба албан байгууллага руу дагалдан явж туслах, хэлмэрчлэх үйлчилгээг мэргэжлийн болгох,бүлгийн ба хөршийн зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх болон хэлэлцэж тохироход гол нь шилжин суурьшигч (гадаад иргэн) эсвэл шилжин суурьшлалын хувийн дадлага туршлагатай хүн болон олон соёлын ба хэлний мэдлэгтэй байх нь чухал гэж нэгтгэн дүгнэж болно.Энэ мэргэжлийг ихэнхидээ соёл хоорондын харилцааны эвлэрүүлэн зуучлагч буюу хэлний бүлгийн орчуулагч хэлмэрч гэж нэрлэдэг.Өөр гол танин мэдсэн зүйл бол эдгээр мэргэжилтэнүүдийн үйлчилгээг ихэвчлэн өөрөө өөртөө засан захирах баг хороо тосгон санхүүжүүлдэг.Мөн үргэлж чухалд тооцдог зүйл бол ямар нэгэн хэмжээний мэдлэг боловсролоор байнга тасралтгүй хангах -богино курсын болон дээд сургуулийн программаар боловсрох, мэргэжлийг шинээр нэвтрүүлэх нь мэргэжлийн холбоог үүсгэн байгуулахтай үргэлж холбоотой байдаг.
Энэ төслийн боловсролын салбар дахь хамгийн том зорилго нь соёл хоорондын харилцааны ажилтаны курс бэлтгэх байсан ба нийгмийн ажлын салбарт курс дамжаа явуулж байсан олон жилийн туршлагатай Каритас нийгмийн мэргэжлийн дээд сургууль Оломоуцтай хамтран сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлсэн бөгөөд Шилжин суурьшигчдад зөвөлгөө өгөх болон тусалж дэмжихэд чиглэсэн нийгмийн үйлчилгээний ажилчин бэлтгэх курс гэсэн туршилтын курс хэрэгжүүлж байна.Энэ курс 250 цагтай, үүнээс 40 цаг нь дадлага хийх ба орос, англи, хятад, монгол, араб, вьетнам гэсэн 6 хэлний бүлгээс бүрдэж байна. Курсэд дор дурдсан орнуудын эрэгтэй эмэгтэй Монгол, Сири, Вьетнам, Белорусь, Орос, Палестин, Хятад, Судан, Украйн, Мексик, Египэт, Либанон, Чечень, Румын, Молдав зэрэг орны 29 шилжин суурьшигчид буюу оюутанууд суралцаж байгаа бөгөөд төгсөлтийн шалгалт 10 сард болно.
Энэ төслийн дараагийн бас нэг хийх чухал үйл ажиллагаа бол соёл хоорондын харилцааны ажлын толь бичгийг орос, англи, хятад, монгол, араб, вьетнам, испани гэсэн эдгээр 7 хэл дээр болон, мөн Соёл хоорондын харилцааны (хөтөч) ажилчин бий болгох нь.БНЧУ-н боловсрол болон Хилийн чанадын дадлага туршлага гэсэн нэртэй хэвлэл нийтлэл гаргана. Төслийн талаархи илүү дэлгэрэнгүй мэдээллийг шинээр нээсэн веб хаяг www.interkulturniprace.cz уншина уу.